Дурсамжийн хуудасны бүтэц: Таны хайртай хүний “Дижитал Дурсамжийн Хуудасны”бүтцийн тайлбар

Дурсамжийн хуудасны бүтэц Зааварчилгаа
Дурсамжийн хуудасны бүтэц
ТОЛГОЙ ХЭСЭГ (Header)
Дэвсгэр зураг • Хөрөг зураг • Нэр • Огноо
ИНТЕРАКТИВ БУЯН: Цэцэг 🌸 • Зул 🕯️ • Хүж 🌫️
(Буяны үйлдэл байхгүй үед далд байна)
ХУУДАСНЫ ТАБ:
🎵 Ая тоглуулагч • Тухай • Намтар • Галерей • Буян • Удирдлага
ҮНДСЭН ХЭСЭГ (Main)
  • 💬 Админы мессеж: Зочдод хандсан үг
  • ✍️ Хүндэтгэл: Зочдын үлдээсэн дурсамж
  • 📖 Намтар: Амьдралын дэлгэрэнгүй түүх
  • 🖼️ Медиа Галерей: Зураг болон видео
  • 🙏 Буян: Интерактив үйлдлийн жагсаалт
SIDEBAR
📢 Хуваалцах
🔔 Мэдэгдэл тохируулга
🎞️ Слайд
✨ Сүүлийн хүндэтгэлүүд
📊 Статистик

Бид хайртай хүнийхээ нандин түүхийг хадгалахдаа юуг ч орхигдуулахгүй байхыг хичээсэн. Munkh-Platform-ын дурсгалын хуудас бүр дараах 5 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг бүр өөрийн гэсэн гүн утга учиртай.

Цэсүүдийг хажуу тийш гүйлгэж , товшин агуулгыг үзнэ үү
  • 1. Толгой хэсэг (Header) – Дүр төрх ба Бэлгэдэл
  • 2. Интерактив буяны хэсэг (Dynamic Offering Bar)
  • 3. Хуудасны Табууд (Navigation Tabs)
  • 4. Үндсэн агуулгын хэсэг (Main Content Area)
  • 5. Хажуугийн самбар (Sidebar)

Энэ бол хуудасны хамгийн дээд талд байрлах “Нүүр” хэсэг юм.

  • Дэвсгэр зураг: Тухайн хүний амьдралын философи, дуртай газар эсвэл амар амгаланг илэрхийлэх уран сайхны фон.
  • Хөрөг зураг: Түүний хамгийн тод, дулаахан төрхийг харуулсан зураг.
  • Нэр ба Огноо: Түүний нэр болон энэ хорвоод зочилсон он цагийн хэлхээсийг хүндэтгэлтэйгээр байршуулна. Энэ хэсэг нь зочдод “Би хэний орон зайд ирсэн бэ?” гэдгийг шууд ойлгуулдаг.

Толгой хэсгийн шууд доор байрлах энэхүү хэсэг нь платформын хамгийн онцлог шийдэл юм.

  • Ухаалаг харагдац: Хэрэв хуудсанд одоогоор ямар нэгэн буяны үйлдэл (зул, цэцэг г.м) хийгдээгүй бол энэ хэсэг зай эзлэхгүйгээр далд байна.
  • Бодит цагийн үйлдэл: Зочин цэцэг өргөх эсвэл зул барихад энэхүү хэсэг “амилж”, 🌸 Цэцэг, 🕯️ Зул, 🌫️ Хүж гэсэн үзүүлэлтүүд тоотойгоор гарч ирнэ. Энэ нь тухайн хүний дурсгал хэр олон хүний сэтгэлээр баяжиж байгааг харуулдаг.

Үндсэн агуулга болон бусад функцууд руу шилжих удирдлагын хэсэг.

  • 🎵 Ая тоглуулагч: Тухайн хүний дуртай байсан аяыг удирдах, сонсох боломж.
  • Тухай & Намтар: Амьдралын түүхийг текст болон баримтаар үзүүлэх цэс.
  • Медиа Галерей: Зураг болон видео цуглуулга руу нэвтрэх.
  • Буян: Бүх интерактив үйлдлийг нэгтгэсэн жагсаалт.
  • Админ: Хуудсыг үүсгэгчийн удирдлагын хэсэг.

Хуудасны төв хэсэгт байрлах бөгөөд хамгийн баялаг мэдээллийг агуулна.

  • Админы мессеж: Гэр бүлийн гишүүнээс зочдод хандсан чин сэтгэлийн үг, мэдэгдэл.
  • Хүндэтгэл (Tributes): Зочдын үлдээсэн дурсамж, талархлын үгс. Энд хүмүүс бие биедээ сэтгэлийн дэм өгч, хамтдаа дурсдаг.
  • Намтар ба Галерей: Тухайн хүний амьдралын замыг алхам алхмаар, зураг болон видеоны хамт хүүрнэх хэсэг.
  • Буяны жагсаалт: Хэн, хэзээ, ямар буяны үйлдэл хийснийг харуулсан интерактив түүх.

Хуудасны баруун талд (гар утсан дээр бол доор) байрлах нэмэлт мэдээллийн хэсэг.

  • 📢 Түгээх: Хуудсыг сошиал медиагаар хуваалцах товчлуурууд.
  • 🔔 Мэдэгдэл: Мэдэгдэл хүлээн авахыг удирдах тохиргоо.
  • 🎞️ Слайд: Түүний амьдралын нандин мөчүүдийг автоматаар эргэж харуулах слайдшоу.
  • ✨ Сүүлийн хүндэтгэлүүд: Хамгийн сүүлд хэн сэтгэгдэл үлдээснийг харуулна.
  • 📊 Статистик:
Зураг дээр товшиж Дашдоржийн Нацагдоржийн загвар дурсамжийн хуудсанд зочлоно уу!

Хэдэн үгээр тодорхойлбол

Munkh-Platform-ын энэхүү нарийн бүтэц нь бидний бие махбод байгальдаа буцсан ч, бидний бүтээсэн дурсамж технологийн ачаар хэрхэн цэгцтэй, интерактив бөгөөд “Мөнх” байж болохыг харуулж байна. Энэ бол зүгээр нэг хуудас биш, таны гэр бүлийн ирээдүй хойчдоо үлдээж буй амьд архив юм.

Сэтгэгдэл

Гарчиг URL хоёрыг хууллаа